Энерги оргүй хоосноос үүсдэггүй, Энерги нэг биеэс нөгөө биед шилждэг, Энерги устаж үгүй болдоггүй.... Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм. Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байна. Бодис, эд эс, атом молекул бүр энергитэй. Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгалтай шууд харьцдаг бол амьгүй буюу хөдөлгөөнгүй орших бүхэн нь өөрийн гэсэн дотоод бодисын энергээр байгалтай харьцаж байдаг. Хүн бид зөвхөн нүдэнд үзэгдэх махбодь төдий биш юм. Эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог. Амьдралын энергийн их нөөцийг байгаль бидэнд өгдөг. Юу юунаас илүү нэгэн чухал үзэгдэл бол хүмүүсийн хоорондын био энергийн солилцоо юм.Хүмүүс бид бие биенээ илж таалах, зодож цохих, гар барих зэрэг физик үйлдэл хийгээгүй ч био энергийн солилцоонд байнга орж байдаг. Энергийн энэхүү солилцоо нь хүнд байгалаас хайрласан асар их давуу тал, нөөц бололцоо юм. Энэ нь бүхнийг удирдах эзэмдэх боломжийг олгож байна. Эрхэм та өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчлөх, мөн чанараа ойлгох боломжтой болох ба энэхүү боломж энэ нартад ганцхан хүн та бидэнд заяасан талаархи ойлголтыг товч нэгтгэснээ өгүүлье. Шинжлэх ухаан хөгжиж зуун зуун нээлтүүд ар араасаа гарахад хүн орчлон ертөнц, дэлхийн мэдэх мэдэхгүй бүх бодисыг “матер” хэмээх нэгэн үгээр тодорхойлох болсон. Хүн дуран авай шагайвраар хараад л орчлон ертөнцийн хязгааргүйд итгэж маш жижигхэн орон зайд ч матер буйг олж харсан. Матерын энэ үй олон төрөл нь өөрийн гэсэн өвөрмөц амьдарлаар амьдарч, янз бүрийн хөдөлгөөнд оролцож, бие биетэйгээ харилцан нөлөөлцдөг болохыг хүмүүс яваандаа мэджээ. Энэ бүх матер нь нүдэнд үл үзэгдэх, үл баригдах, тэгсэн атлаа хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлдэг, бүтцийн хүчээр гүйцэтгэдэг болох нь батлагджээ. Энэ тодорхойгүй зүйл нь материйн янз бүрийн хэлбэрүүдийг амьдруулж харилцан нөлөөнд оруулдаг ба түүнийг бид энерги (эрчим хүч) гэж нэрлэж байгаа юм. Орчлон ертөнц бол энергээр дүүрэн та бидний мэдэх цахилгаан энерги, химийн энерги, механик энерги, физик энерги, гэрлийн энерги, дулааны энерги, ухамсарын энерги, сэтгэлийн энерги гэх мэт. Энэ бүх энерги нэгдэл холбоотой. Хүнд энэ бүх энергийн нэгдэл холбоо явж байдаг байна. Ургамал нь энерги нөөцөлж энерги ялгаруулдаг. Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол, бидний биеэс ургамал хоол хүнсээр дамжуулан энерги бий болгож байдаг. Эцэстээ орчлонд мєн чанараараа ганцхан зүйл орших бєгєєд тэр нь энерги юм. Энергийн нягтралын олон хэлбэр нь биесийг үүсгэнэ. Єнгєц харахад орчлон ертєнц нь бие буюу материйн олон хэлбэрээс бүрэлдэн тогтох мэт харагдах боловч нэдэр дээрээ зєвхєн энерги, энергийн элдэв хэлбэрээс л бүрэлдэн тогтдог гэнэ. Тэгэхээр матери гэдэг бол энерги, энерги гэдэг бол матери юм. Єєрєєр хэлбэл, ертєнцийн энергийн нягтарсан хэлбэрийг матери гэнэ. Харин энергийн нягтраагvй хэлбэр нь хий бие буюу долгион байдлаар оршино. Энэ нягтраагvй энерги нь єєртєє мэдээллийг агуулдаг энэ утгаараа мэдээлэл дамжуулах чадвартай гэсэн vг. Агуу Квант механикт бєємсийг бєємлєг (материаллаг) ба долгиолог (энергилэг) бvтэцтэй гэж баталдаг бєгєєд үүнийг бvтцийн дуализм гэж нэрлэдэг. Энэ нь энергийн нягтарсан ба нягтраагvй хэлбэр хамтдаа, нэгдмэл оршиж, ингэснээрээ материаллаг бие буюу матери болж, улмаар тухайн бие бусад биестэй мэдээлэл, эрчим солилцдог болохыг илтгэн харуулдаг байна. Ийнхvv орчлонгийн бvх юмс энергиэс бvтэж, энергиэр тэтгэгдэж, энергийн шvтэлцээнд орших бєгєєд энэ утгаар орчлон ертєнц нэгдмэл оршдог байна. Тиймээс бие, хєдєлгєєн, хурд, хvч, харилцан vйлчлэл зэрэг нь бvгд энерги, энергийн хэлбэрvvд бєгєєд гэхдээ эдгээр нь нягтарсан энергийн тодорхой тодорхой хэлбэр гэнэ. Амьд организм, амьд биетийн энерги нь биоэнерги юм. Хvний биоэнерги нь ухамсар, сэтгэцтэй салшгvй холбоотойгоороо бусад амьтдын биоэнергиэс ялгаатай. Ухамсар, сэтгэцтэй холбогдсон биоэнерги нь сэтгэхvй, сэтгэлгээ, оюун ухаан, сэтгэл, хvний хєгжил, боловсрол, хvмvvжил, тєлєвшил, соёл, гэгээрэлтэй мєн нягт холбогдоно. Энд дурьдсан оюунлаг, ухамсарлагийн бvхий л элементvvд нь эцэстээ хvнийг хvнтэй нь, нийгэмтэй нь, байгальтай нь, соёл иргэншилтэй нь, цаашилбал орчлон ертєнцтэй нь, орчлон ертєнцийн ухамсар, оюун санаатай нь холбож, зохицол нийцэлтэй байлгахад оршино. Тэгэхээр энерги, хvний биоэнерги гэдэг нь хvнийг бvхий л зvйлтэй зохистой харилцаанд оршоогч тvлхvvр болж єгдєг. Жишээ нь бидний дунд «Би тэр хvнтэй уулзахаар маш их эерэг энерги авч эрч хvч, урам зориг нэмэгддэг, харин тэрэнтэй уулзахаар сєрєг энерги авч хамаг юм унтардаг» гэсэн яриа явдаг. Энэ нь хvн энергийн буюу эрч хvч, мэдээллийн байнгын солилцоонд байдгийг хэлж єгнє. Хvн бол ганц хvнтэй ч бус, амьд биеттэй ч бус, амьтай амьгvй бvх зvйлтэй энергийн солилцоонд оршдог. Эерэг энерги гэдэг бол хvнд тааламжтай, зєв, сайн сайхан энерги. Эсрэгээр сєрєг энерги гэдэг бол тааламжгvй, буруу, муу муухай энерги. Тэгэхээр аливаа хvн єєртєє эерэг энергийг цогцлоож, тvvгээрээ бусдад нєлєєлж явъя гэвэл эерэг буюу тааламжтай, зєв, сайн сайхан энергийг л бvрдvvлэх чадварыг эзэмшихийг зорих ёстой юм байна. Хvн бол энергийг зєвхєн хvлээн авагч бус, бас тvvнийг vйлдвэрлэгч, тvгээгч єєрєєр хэлбэл, энергийн генератор юм. Гэхдээ бvр ухамсарт энергийн генератор. Хvний хєгжил, боловсрол, хvмvvжил, соёл, гэгээрэл зэрэг нь бvгдээрээ ухамсарт энерги, тvvний хэлбэрvvд юм.Хvн болгон энергийн оронтой. Тэрхvv энергийн орон нь хvний оюун, сэтгэл, ухамсар, сэтгэцийн хєгжил, боловсролоос хамаарах давхаргуудтай байдаг байна. Хvний сурах, хєгжих, боловсрох, ухаарах, сэхээрэх гэх мэт ухамсар, оюун санаатай холбоотой бvх vйл эцэстээ зєн билгийг олох буюу сvнсээ гэгээрvvлэн чадваржуулснаар хvний ухамсар, оюун санааг ертєнцийн ухамсар, оюун санаатай холбоход зориулагдана. Єєрєєр хэлбэл, хvний биоэнергийг орчлон ертєнцийн энергитэй холбож, тэдгээрийн хооронд холбоо тогтооход оршиж буй. Энэ утгаараа дээд нарийн биеийн дээд хэлбэр нь атми буюу сvнсний бие болно гэж ойлгож болох нь .Бидний хувьд далд, нууц, ид шидийн vзэгдэл бvхэн эцэстээ сэтгэцийн энергийн тєвлєрєл ба хvч юм. Тодруулбаас, сэтгэцийн энергиэр биесийн энергид нєлєєлж буй хэрэг гэнэ. Тэгэхээр матери буюу нягтарсан энергиэс ухамсарт энергийн тєвлєрєл - хvч илvv их чадвартай болох нь харагдана. Чухамхvv ийм агуулгаар л буддын сургаалд хvнийг "Хvнийг сайн vйлийг бvтээх ганцхан боломжит, найман чєлєє учрал бvхий" гэж тодорхойлсон байх. Учир нь, хvн л ганцхан ухамсартай. Тиймээс хvн л ганцхан ухамсарт энергийг vйлдвэрлэн бvтээх, эзэмших чадвартай буюу хvн л ганцхан орчлон ертєнцийн ухамсар, оюун санаа, мэдлэгийн сантай холбоо тогтоох боломжтой юм. Энэхүү гайхамшигт чөлөө учирлаа ашиглаж бусдын төлөө сайн үйлийг харамгүй бүтээх үү хүмүүс ээ . Дахин хэлэхэд энергийн генератор байх хувь зохиол амьд амьтад дотроос ганцхан хvнд л заяагджээ. П.Баярхүү /тоймч/
No comments:
Post a Comment