Pages

Thursday, April 21, 2016

Сөрөг ионууд бидний эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлж, эрүүл мэндэд тустай болох нь судалгаагаар улам бүр нотлогдож байна.

Сөрөг ионууд  бидний эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлж, эрүүл мэндэд  тустай болох нь судалгаагаар улам бүр нотлогдож байна.
Dr. Svante August Arrhenius: /1903 онд Химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн Шведийн химич/  Хүрхрээ, ойн ойролцоо сөрөг ионы хэмжээ их байж агаар нь маш цэвэр цэнгэг байгааг тогтоосон. 
Филлип Эдуард Антон Lennard,  /20-р зууны  физикийн салбарын  Нобелийн шагналтан/ иончих үзэгдлийн онолыг боловсруулан хүрхрээ, ойн мод зэрэгт  сөрөг ионы маш өндөр нягтралыг олж болно гэдгийг баталсан.
Доктор Иаков /Харвардын их сургуулийн олон нийтийн ариун цэврийн хүрээлэнгийн Физиологийн профессор/  сөрөг ионыг "агаарын амин дэм" гэж нэрлэсэн байдаг.  Хүний хамгийн том эрхтэн болох арьс нь бидний эргэн тойрны цэнэгтэй ионуудын 85% өөртөө шингээдэг. Иймээс Утаа, химийн бодис бүхий орчинд урт хугацаанд байснаар эерэг ионууд нь бидний эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлдөг.

Сөрөг ион бидний амьсгалах агаарт байдаг.Тэд чөлөөт радикалуудыг саармагжуулж, эсийн бодисын солилцоог сэргээн, дархлааны үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй.  Үүнээс гадна  гүн унтаж амрах,  цусыг цэвэршүүлэх, мэдрэлийн системийг тэнцвэржүүлэх эрүүл мэндийг дэмжинэ.  Сөрөг ион нь цахилгаан соронзон орны хор нөлөөнөөс бие, сэтгэлийг хамгаална. Бидний эргэн тойрон дахь сөрөг ионы хэмжээг үзвэл.


Японд явуулсан судалгаа
Японы эмч , судлаачид сөрөг ионы нөлөөг судалж байна. Тэдний судалгаагаар  сэтгэл гутралтай, дарамттай, дархлаа сул, мэдрэлийн болон хоол боловсруулах системийн  үйл ажиллагааны алдагдал нь  бидний хүрээлэн буй орчинд  сөрөг ионы хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой хэмээн тогтоожээ. Тиймээс зарим өвчтөнийг сөрөг ион ихтэй орчинд эмчлэх / байгалийн биш зохиомлоор төхөөрөмж ашиглан бий болгосон/ туршилт хийсэн нь үр дүнтэй байна.
1975 онд Японы Nanzandoh эмнэлэгт хийсэн  судалгаагаар сөрөг ионы эмчилгээ нь цусны даралт ихсэх, ревматоидны артрит, тулай, чих шуугих, мэдрэл, амьсгалын замын болон хоол боловсруулах системийн, бамбай булчирхай, арьсны өвчлөл зэрэгт гайхалтай үр үзүүүлснийг тогтоон олон нийтэд мэдээлсэн байдаг  . Мөн бие органзмын үйл ажиллагааг сэргээдгийг олж мэджээ.
Японы Шиншу Ueyamada халуун рашааны ойролцоо байдаг эмнэлэг сөрөг ионы эмчилгээгээр Альцгеймертэй өвчтөнүүдийг эмчилэхэд, өвчтнүүдийг талаас илүү хувь нь эдгэрсэн байна.  Тиймээс энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэн  Шиншу их сургуулийн эмнэлгийн багтай хамтарч сөрөг ионууд хулганыг эмчилэхэд гэмтсэн эсүүдийг эдгээж байгааг тогтоожээ.
Доктор Tomoh Tsubushi:  Профессор, Токиогийн их сургуулийн спортын анагаах ухааны мэргэжилтэн тэрээр олон жил сөрөг ионы судалгааг дагнан хийж байна. 1997 онд тэрээр тамирчдын дасгал сургуулалтын  дараах сөрөг ионы эмчилгээний үр дүнгийг талаарх судалгааны ажлаа хэвлүүлжээ. Судалгаагаар сөрөг ионы эмчилгээг дасгалын дараа хэрэглэх үед  цусны даралт хурдан тогтворжин ийлдэс дэхь серотонины түвшинг нэмэгдүүлдэн, бие организм хурдан сэргэдэг болохыг тогтоожээ. 2000 онд сөрөг ионы хүний ​​биед ашигтай нөлөөний тухай судалгаа Японы шинжлэх ухааны сэтгүүл хэвлэгдэн гарсан байна.
Shiseido, дэлхийн нэр хүндтэй Японы гоо сайхны компаниы судалгаагаар хүн  1 см 33,200 эерэг ион агуулсан агаараар  20 минут амьсгалахад сийвэн дэхь серотонин[N1] ы түвшинд буурч, дуу алдах, хамар битүүрдгийг тогтоосон байна. Харин 10 минутын турш сөрөг ион амьсгалахад тайван байдал нь эргэн сэргэж үр дүнд нь тархины долгион тогтворжсон байна. 






 [N1]







No comments:

Post a Comment