Манай дэлхий өөрийн гэсэн зүрхний
цохилттой. Германы эрдэмтэн Отто Шуман 1952 онд энэхүү давтамжийг хэмжиж нээлт
хийсэн. Тиймээс түүний нэрээр Шуманы давтамж гэдэг. /7,83 Гц гэсэн тогтмол
тоо/. Шуманы резонанс гэдэг нь дэлхийн гадаргуу болон цэнэгт мандлын хооронд,
нам болон маш нам давтамжийн босоо цахилгаан соронзон долгион үүсэх үзэгдлийн
хэлнэ. Дэлхий болон түүний цэнэгт мандлын хоорондох орчин нь цахилгаан
дамжуулах чадвар сул орчноор дүүргэгдсэн аврага том бөмбөлөг резонатор гэсэн үг. Энэ орчинд үүссэн цахилгаан соронзон
долгион нь дэлхийг бүрэн тойрсныхоо дараа дахин өөрийн фазтай давхцахад
(резонанст ороход) энэ долгион нь маш удаан хугацаанд оршин тогтнох боломжтой
юм. Сонирхолтой нь хүний тархины давтамж нь 7,8 Гц байх үед хүний бие организм
маш тэнцвэрт төлөвт байдаг байна. Амьдрал эхэлснээс хойш дэлхий тойрсон
байгалийн давтамж нь бүх амьд зүйлийг хамгаалж байдаг хэмээгээд эртний Энэтхэгт
түүнийг ОМ / “Ум” авиа / гэж нэрлэдэг.
No comments:
Post a Comment