Дуу авианы ангаах ухаан
Лиза Рафел /АНУ/
Ертөнцөнд анх чичэрхийлэл үсч, тэр нь дэлхийгээр нэг тархсан нь дуу авиа үүсэх урьдал болсон гэж үздэг. Бидний мэдэх хөгжмийн зэмсэг , байшин барилга, тэр байтугай хүн өөрөө хүртэл нэг ба түүнээс дээш цуурайтсан адвтамж юм. Орчин үед авиа давтамжын хэлбэлзлийг хамгийн бага давтамжаас хэт өндөр давтамжтай авиа болгон эмчилгээнд хэрэглэх болжээ.тэгвэл дуу авиа нь хүнд хэрхэн нөлөөлөх тухай энд дурдъя.
Эхийн хэвлийд үр хөврөл бий болсны дараа л дуу авиа сонсох мэдрэхүй хөгждөг байна.дуу авиа агаарт түгсэнээс тав дахин илүү хурдтайгаар усан дотор тархдаг учраас сонсох эрхтэн нь бусад мэдэрхүйгээс хавьгүй илүү ажээ. Үр хөврөл эхлээд үнэрлэх, амтлах,сонсох, хүрэлцэх мэдэрхүйгүй байдаг. Харин аажимдаа буюу 4 сар болсны дараа чихний доторх эхний булчингууд хөгжиж, хүүхэд анх удаа эхийнхээ дуу, амьсгал, зүрхний цохил-тыг сонсохын зэрэгцээ гадны дуу чимээг хэд дахин өсгөж сонсдог байна . Францын эрдэмтэн Альфрэд Томатис “Хүний тархинд дуу авианы өндөр давтамж идэвхтэй нөлөөлдөг бгөөд тархины цахилгаан энергийн 60 хувь нь чихэнд агуулагдаж, биеийн мэдрэлийн системийг хянах үүрэгтэй “ хэмээн онцлон тэмдэглэжээ. Ер нь дуу авиа чихний дотоод эсээр нэвтрэхэд эсийн дийлэнх хэсэг нь өндөр давтамжинд хариу үзүүлж тархины бодит чадамжийг өсгөдөг нь тархины үйл ажиллагааг сэргээж,бодох,дурсах, анхаарлаа хандуулах мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. Сонсголын мэдэрлын судас бүх биеийн булчинтай холбоотой учраас биеийн тэнцвэр, уян налархай хөдөлгөөн, хараанд нөлөөлөх болдог. Харин дотоод судал нь төвөнх, зүрх, уушги,давсаг, бөөр зэрэг дотор эрхтэнтэй уялдаатай юм. Хүн 1 секундэд 15-22 мянган герцийн давтамжтай ч энэ хүрээнд 10 октав юм уу, эсвэл , хос давтамжийг сонсож чадах эсэх нь тухайн хувь хүний чадвараас шалтгаалдаг байна. Үйл хөдлөлд дуу авианы хамгийн бага давтамж нь сэтгэл хөдлөл бухимдал байдлаар илэрдэг бол адгуусан амьтанд хамгийн өндөр давтамж, хариу үйлдэл болдог аж. Дуу авиа нь чихний эргүүлгэн хэсэгт орших тоо томшгүй нарийн хялгасан судлаар дамжин, тархинд мэдээлэл өгч, биеийнхээ үйлдлээр шууд сонсох боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, хүний тархи эмх замбараагүй дуу авиан дотроос өөрт хэрэгцээтэй хэсгээ гайхалтайгаар ялгаж, биеийн эд эсэд үйлчлэхээр хүлээн авна гэсэн үг. Энэ утгаар дуу авиа хүнийг эмчлэх, эдгээх увидасыг өөртөө агуулсан гэхэд болно. Гэвч хүн дуу авиаг янз бүрээр хүлээн авснаас болж уураг тархины долгион өөрчлөгддөг учраас мэдрэмж нь өөр өөрийн онцлогийг хадгалдаг учиртай. Бүр тодруулбал, дуу авиа хүний бие рүү нэвтэрснийг дотоод сонсголоороо хүлээн авснаар сэтгэлийн хөдөлгөөн, бодол санаа, дотоод ухамсрын түвшинд янз бүрийн үр дүн гардаг. Хүн дотоод сонсголоо хөгжүүлж чадвал бүх зүйлтэй холбогдож болохыг мэдрэх болно. Дуу авиа тэр тусмаа хөгжимд хүний биеийг ангаах хөг, хэмнэл, зохицол гэсэн гурван үндсэн ухагдахуун байдаг.

Хөг: Дуу авианы илэрхийлэл
Хэмнэл: Хөг авианы хэв маягт хязгаар тогтоодог
Зохицол: Хөг хэмнэлийн харьцаа

Чихэнд чимэгтэй сайхан дуу сонсоход өөрийн эрхгүй хөлөө товших юмуу, бүжиглэж эхэлдэг. Австрийн эмч нарын мэдээлснээр хотын дуу чимээ хүний наслалтыг 10-12 жилээр богиносгож байгаа гэнэ.Үүний цаана өөр хоорондоо харилцан уялдаж зохион байгуулагдсан хөгжмийн хүч нь хүний оюун санаа, сэтгэлд нөлөөлж, аливаа нэгэн өвчинг ангаах их нууц увидас хадгалагдаж байгаагийн илрэл юм. Хүний тархины цахилгаан лугшилтийн үйл ажиллагаа нь электроэнсефалограммын давтамжинд хариу үйлдэл үзүүлж байгааг дараах долгионуудаар тайлбарлахад хүргэж байна.
Бетта долгион /13 герц ба түүнээс илүү / нь оюун ухааныг сэргээж, аливаа нэг зүйлд төвлөрүүлэх буюу төвлөрлийг дээд түвшинд хүргэдэг байна. Үүнд хүний өдөр тутамд тохиолддог яри, бодох, дүрслэн төсөөлөх, машин жолоодох, явах зэрэг үйлдлийг авч үзэж болно.
Альфа долгион /7-13гц / нь хүнийг сэрүүн байх үед зөгнөл мөрөөдөл, бясалгалтай холбоотойгоор гарж ирдэг долгион юм. Тэр үед хүний харц ямар нэг зүйлийг төвлөрч хараагүй юм бүхнийг бясалгалж байдаг. Доктор Жеффрэй Томпсоны гаргасан альфа/бетта долгионы үед оюун санаа нь дотоод гадаад ертөнцийн хооронд тэнцвэртэй байдаг.
Тетта долгион /3-7 гц / нь нойр хүрч дөнгөж эхлэх ба зүүдэлж байх үед үүсдэг. Мөн бидний нэрлэж дадсанаар биеэс гадуурх аялал явагдаж байдаг аж. Тетта долгион нь гүн бясалгал хара чадвар, хүнд асуудлыг шийдвэрлэх үйлдэлтэй холбогдож гарч ирдэг учиртай.
Делта долгион /5-3 гц/ нь цаг хугацаа орон зайн барижаагүй үед үүсдэг долгион юм. энэ нь хамгийн гүн нойрсолтын үед илэрдэг байна. Бид үүнийг зарим үед хоосон орон зай ба цагаан гэрэл гэж нэрлэдэг. Тархины долгионы дээд доод давтамжийг урьдчилан бичиж аваад судалгаа хийх аргыг сүүлйин үед ашиглаж байна.
Гамма долгион /ойролцоогоор 40 гц/ нь Бетта долгионо өндөр бөгөөд тархины өөр системтэй хүний мэдээллийг янз янзаар дүрслэн синтезилж дээд түвшний үзэл болгох тархины чадвар юм. Жеффрэй Томпсон тархины эдгээр төлөв байдлыг судалж шинээр 0,5 герцээс бага долгионыг эпсилон, оюун ухааны 100 герцээс их долгионыг ламба, хайпргамма гэж нэрлэх болжээ.
No comments:
Post a Comment