Pages

Saturday, July 2, 2016

Дотоод энерги буюу ЧАКРА

Хүний биеийн нурууны гол дагасан Гол судал болон гол судлын дагуу орших 7-н үндсэн хүрд, гол судлын баруун зүүн талаар өгсөж уруудах 2 судал байдаг талаар та мэдэх үү? 
Төв судал нь одоо цагийн болон ухаж ойлгоогүй ёс зүйн цэвэр ариун энергийг агуулж байдаг. Энэ нь зөвхөн эерэг төлөв байдлыг илэрхийлдэг ба хувьсал хөгжлийн бүхий л дэвшилтэд өөрчлөлтүүдийг энэ судлаар олдог. 


Add caption
Ида судал нь өнгөрсөн үеийн далд ухамсарын энергийг тээж явах бөгөөд үүний эерэг төлөвт нь амьдрал, баяр баясал, сэтгэл хөөрөл, хүсэл эрмэлзлэл байдаг бол харин сөрөг төлөвт нь атгаг санаа, алдаа завхрал, сохор сүжиг, айдас хүйдэс, өөрийгөө дорд үзэх, садар самуунд татагдах зэрэг орно. 
Панигала судал нь ирээдүйн болон дээд ухамсарын энергийг тээн явдаг ба эерэг төлөв нь биеийн болон оюуны үйл ажиллагаа, бүтээл туурвил, өөрийгөө үнэлэх явдал байдаг бол сөрөг төлөв нь хувиа хичээх, тогтворгүй авирлах, заль мэх гаргах, ичгүүр сонжуургүй аашлах, хэт туйлшрах зэрэг болно. Энэ 3-н судал болон 7-н үндсэн хүрдний тусламжтайгаар хүний биеийн дотоод энерги бүрэлдэн тогтож, бие махбодид эерэгээр болон эсрэгээр нөлөөлж байдаг байна.  

Энерги эзэгнэгч
2013.5.18

  Энерги оргүй хоосноос үүсдэггүй, Энерги нэг биеэс нөгөө биед шилждэг, Энерги устаж үгүй болдоггүй.... Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм. Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байна. Бодис, эд эс, атом молекул бүр энергитэй. Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгалтай шууд харьцдаг бол амьгүй буюу хөдөлгөөнгүй орших бүхэн нь өөрийн гэсэн дотоод бодисын энергээр байгалтай харьцаж байдаг. Хүн бид зөвхөн нүдэнд үзэгдэх махбодь төдий биш юм. Эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог. Амьдралын энергийн их нөөцийг байгаль бидэнд өгдөг. Юу юунаас илүү нэгэн чухал

Энергийн талаар зарим ойлголтууд

2013 оны 5 сарын 14


Хүмүүс цаг тутам ямар нэгэн энергийг харилцан солилцож байдаг аж. Энэхүү энерги нь хүний биед янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг байна. Санаа сэтгэлээр унах, стрeсс ядаргаанд орох, өвдөх, хиймор сүлд нь доройтож, ажил төрөл нь бүтэлгүй болох нь муу энерги хуримтлуулагдсанаас болдог байна. 

Хичнээн энерги хүнд хуримтлагддаг, түүнийг хэрхэн нөхөж болдог талаар бид сонирхолтой материалыг та бүхэнд хүргэж байна. 

Хүний биеийн эргэн тойронд цахилгаан соронзон долгион хүрээлж байдаг. Yүнийг амин цэнэг буюу био энерги гэж шинжлэх ухаанд нэрлэж ирсэн. Хүнд био энергийн үндсэн долоо, туслах 12 гээд нийт 19 төв байдаг байна. Хүн энэ төвүүдийнхээ тусламжаар энерги авч, өөрийгөө цэнэглэдэг. Залуу насанд хүний био энерги нягт, хүчтэй байдаг бол хөгшрөх тусам гаднаас бохир муу энерги авахдаа илүү болдог ажээ.