Pages

Thursday, April 21, 2016

Biospin ээр энергийн засал хийх аргачлал

Дараалал:
1. Зааврын дагуу квант энергийн талбай үүсгэнэ.
2. Энергийн талбайн дунд засал хийх хүнээ сандал дээр суулгана.
3. Биоспин ээр энергижүүлсэн хувинтай бүлээн усанд хөлийг нь дүрнэ.
4. Толгойн оройд байрлах энергийн хүрднүүдээс эхлэн бүх хүрднийг гэрэл ашиглан энергүүлнэ. Ямар ч гэрэл байж болно. Эхлээд биоспинээ доош харуулан хөмөрч бариад нар буруу 9 удаа эргүүлнэ дараа нь дээш харуулан нар зөв 9 удаа эргүүлнэ.
5. Гарын алга, толгой, хөлийн ул руу энергүүлсэн ус шүршиж биоспинээ хөмрөн арьстай хүрэлцэн нар буруу 9 удаа дараа нь дээш харуулан арьстай хүрэлцэн нар зөв 9 удаа эргүүлнэ.
6. Том мөчид болох өвдөг, тохой, ташаа, нуруу, мөр зэргийг мөн адил энергижүүлсэн ус шүршиж  биоспинээ хөмрөн арьстай хүрэлцэн нар буруу 9 удаа дараа нь дээш харуулан арьстай хүрэлцэн нар зөв 9 удаа эргүүлнэ.

Энэхүү засал бидний бие организмд дараах ашиг тусыг үзүүлнэ:
ЭНЕРГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ СЭРГЭЭНЭ
ЭНЕРГИЙН УРСГАЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.
ЯДАРГААГ ТАЙЛЖ ЭНЕРГИЙН ХҮРДҮҮДИЙН БЛОКЫГ ТАЙЛНА.         

БОХИРДСОН ГЭРЛИЙН БҮРХҮҮЛИЙГ ЦЭВЭРЛЭНЭ. 
          -


Сөрөг ионууд бидний эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлж, эрүүл мэндэд тустай болох нь судалгаагаар улам бүр нотлогдож байна.

Сөрөг ионууд  бидний эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлж, эрүүл мэндэд  тустай болох нь судалгаагаар улам бүр нотлогдож байна.
Dr. Svante August Arrhenius: /1903 онд Химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн Шведийн химич/  Хүрхрээ, ойн ойролцоо сөрөг ионы хэмжээ их байж агаар нь маш цэвэр цэнгэг байгааг тогтоосон. 
Филлип Эдуард Антон Lennard,  /20-р зууны  физикийн салбарын  Нобелийн шагналтан/ иончих үзэгдлийн онолыг боловсруулан хүрхрээ, ойн мод зэрэгт  сөрөг ионы маш өндөр нягтралыг олж болно гэдгийг баталсан.
Доктор Иаков /Харвардын их сургуулийн олон нийтийн ариун цэврийн хүрээлэнгийн Физиологийн профессор/  сөрөг ионыг "агаарын амин дэм" гэж нэрлэсэн байдаг.  Хүний хамгийн том эрхтэн болох арьс нь бидний эргэн тойрны цэнэгтэй ионуудын 85% өөртөө шингээдэг. Иймээс Утаа, химийн бодис бүхий орчинд урт хугацаанд байснаар эерэг ионууд нь бидний эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлдөг.

Сөрөг ион бидний амьсгалах агаарт байдаг.Тэд чөлөөт радикалуудыг саармагжуулж, эсийн бодисын солилцоог сэргээн, дархлааны үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй.  Үүнээс гадна  гүн унтаж амрах,  цусыг цэвэршүүлэх, мэдрэлийн системийг тэнцвэржүүлэх эрүүл мэндийг дэмжинэ.  Сөрөг ион нь цахилгаан соронзон орны хор нөлөөнөөс бие, сэтгэлийг хамгаална. Бидний эргэн тойрон дахь сөрөг ионы хэмжээг үзвэл.

Monday, April 11, 2016

Теслагийн 100 гаруй жил нууцлагдсан ярилцлага

НИКОЛА ТЕСЛАГИЙН 100 ГАРУЙ ЖИЛИЙН ТУРШИД
НУУЦЛАГДСАН ЯРИЛЦЛАГА


XIX-XX зууны хамгийн суут хүмүүсийн нэг болох Никола Тесла нь /1856-1943/ нь Серб гаралтай Америкийн эрдэмтэн бөгөөд 8 хэлээр ярьж, аливаа зүйлийг фото зураг хэлбэрээр цээжлэн тогтоодог, шинэ санаа, гэнэтийн нээлтээ нүдний өмнө гялбах цагаан гэрлийн тусламжтайгаар маш нарийн нэг бүрчилсэн байдлаар зурагчлан харж хүлээж авдаг байсан байна. Тэрбээр хоногт 2 цаг унтаж, бусад үед тасралтгүй ажилладаг байв. Амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй түүнийг ойр дотны хүмүүс нь сэтгэл татам инээмсэглэлтэй, зөөлөн, дулаан хүн байсан хэдий ч заримдаа дургүй зүйлээ тэвчиж чаддаггүй, хурц шүүмжлэлтэй хүн байсан гэж дурссан байдаг.
Никола Тесла нь зохион бүтээгч, цахилгааны инженер, механикийн инженер, физикч, ирээдүйг зөгнөгч хүн байлаа. Тэрбээр 300 гаруй патентын эрхтэй бүтээл бүтээж, цахилгааны салбарт Томас Эдисонтой хамтран ажиллаж, олон чухал нээлтийг хийсэн. Түүнийг бусад эрдэмтдээс ялгаруулах хамгийн гол зүйл бол нээлт хийх өвөрмөц арга барил, хувийн итгэл үнэмшил, хатуу дэг жаягтай амьдралын хэв маяг байсан юм. Өмнөх нийтлэл болох Теслагийн давтамжаар дамжуулан бид та бүхэнд 12 ДНХ буюу дотоодын мөн чанараа нээх аргачлалыг хүргэж байсан. Энэ удаад та бүхэнд 116 жилийн туршид нууцлагдсан Никола Теслагийн ярилцлагыг хүргэх замаар түүний дотоод ертөнцөд нэвтрэх боломжийг нээж байна.

Энерги заслын үр дүн Malasia 2015.06.30

Эмчилгээ нь энергийн аргаар тархи болон дотоод шүүрлийн булчирхайнууд, энергийн хүрдүүд, үе мөчинд резонанос давтамж үүсгэж үйл ажиллагааг сэргээдэг, гэрлэн бие дээр гарсан гажуудал, гэмтэлийг засах, цэвэрлэх, эд эсийн буруу мэдээллийг засаж зөв болгох, аливаа өвчний кодыг/шалтгаан/ устгах юм. Эмчлүүлэгч нь энэ бүгдийг өөрийн биеэр мэдэрч,  хэлж өгч засуулдгаараа өвөрмөгц юм. Аливаа өвчин эхлэж аура буюу гэрлэн бие дээр тусгалаа олсон байдаг.

Wednesday, April 6, 2016

Дуу авианы ангаах ухаан

Дуу авианы ангаах ухаан

Лиза Рафел /АНУ/
Ертөнцөнд анх чичэрхийлэл үсч, тэр нь дэлхийгээр нэг тархсан нь дуу авиа үүсэх урьдал болсон гэж үздэг. Бидний мэдэх хөгжмийн зэмсэг , байшин барилга, тэр байтугай хүн өөрөө хүртэл нэг ба түүнээс дээш цуурайтсан адвтамж юм. Орчин үед авиа давтамжын хэлбэлзлийг хамгийн бага давтамжаас хэт өндөр давтамжтай авиа болгон эмчилгээнд хэрэглэх болжээ.тэгвэл дуу авиа нь хүнд хэрхэн нөлөөлөх тухай энд дурдъя.

Ил, далд, хумхи ертөнц, Ил, далд оршихуйн шүтэн барилдахуй

Ил, далд, хумхи ертөнц, Ил, далд оршихуйн шүтэн барилдахуй